Үйл явдал1 мин унших

Баянзүрх дүүргийн түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажилд Япон улсын мэргэжилтэн ажиллах боломжтой

Баянзүрх дүүргийн түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажилд Япон улсын мэргэжилтэн ажиллах боломжтой

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр Япон Улсын “Алмек” корпорацийн Зөвлөх, доктор Кацүхидэ Нагаяматай хамтран ажиллах санал солилцлоо.

Япон Улсын Засгийн газраас Баянзүрх дүүрэгтэй хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр Япон Улсын Элчин Сайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши, Японы Элчин Сайдын Яамны Дэд бүтцийн асуудал хариуцсан зөвлөх Г.Энхжаргал нар Баянзүрх дүүрэгт ажиллаж, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяртай уулзаж мэдээлэл солилцсон.

Энэ хүрээнд Япон Улсын “Алмек” корпорацийн Зөвлөх, доктор Кацүхидэ Нагаяма Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр уулзсан юм.

Баянзүрх дүүргийн түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажилд Япон улсын мэргэжилтэн ажиллах боломжтой

Уулзалтын үеэр түүнд Баянзүрх дүүргийг хөгжүүлэх бодлогын бичиг баримт “Хөгжлийн зураглал 2030”-ийг танилцуулж, эрдэмтдийн багт орж хамтран ажиллах санал тавилаа.

Баянзүрх дүүргийн түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажилд Япон улсын мэргэжилтэн ажиллах боломжтой

Түүний хувьд дэд бүтцийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд Баянзүрх дүүрэгт хийхээр төлөвлөж буй түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажлуудад хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

Сэтгүүлч Sarantuya

Авто замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2011
  7. 2010