Онцлох мэдээ2 мин унших
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.
Улсын Их Хурлын 2016 оны “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тэргүүн ээлжинд боловсруулж, батлуулах шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалт”-ын 1.3.5-д “Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх” гэж, мөн жагсаалтын 1.3.7-д “Банк, санхүүгийн системийн нээлттэй, ил тод байдлыг хангаж, гадаадын банкны салбар нэгж нээн ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох”-оор тус тус заасан.
Монгол Улстай ижил төстэй харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интерацид нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой хууль санаачлагчид үзэж байна.
Сэтгүүлч Enkhtuya
