#Коммент2 мин унших
Б.Жаргалмаа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахад төрийн бодлого дутагдаж байна

Сэтгүүлч Sarantuya
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Sarantuya
УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр хүүхэд хамгааллын төсвийг танасанд тэрээр хатуу байр суурь илэрхийлсэн. Учир нь 2023 оны төсөв орж ирэхтэй зэрэгцээд ХНХЯ-аас хүүхэд хамгааллын чиглэлд нийт 10 тэрбум төгрөг төсөвлөж Сангийн яаманд саналаа өгсөн байна. Гэтэл Сангийн яамнаас орж ирсэн төсвөөр 5.2 тэрбум төгрөг буюу 5 тэрбум 249 сая 999 мянган төгрөг төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны төсвөөс 2 тэрбум 750 сая төгрөгөөр хасагдсан.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Хүүхэд хамгааллын төсөв өмнөх жилүүдийг бодоход нэмэгдсэн ч хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн үзүүлэх боломжгүй хэвээр байна. Хүүхэд хамгааллын багц 2.7 тэрбумаар хасагдаж орж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн төсөв мөн хасагдсан".
Дөмөгхөн төсөвтэйгөөр хүүхэд хамгааллын чиглэлд ажил хийж эхэлж байсан боловч дахиад төсөв хасагдлаа. Үүний цаана өнчин хүүхдүүдийн асуудал орхигдож байна. "Өнөр бүл" төв төсөвгүй болж байна. Хүүхдүүд рүү чиглэсэн төрийн бус байгууллагуудын асуудал дахиад гээгдэх нөхцөл үүсэж байгаа юм. Энэ бүхэн урсгал зардлаар шийдвэрлэгдэх зүйл биш. Төр 0-18 насны хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээгээ танаж байна. Монголын төр хүүхдүүдээсээ төсвөө харамлаж, аюулгүй амьдрах боломжийг нь хааж, таналт хийж болохгүй гэсэн юм.
Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс 70% нь л тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгт хамрагдаж буй. Үүнээс 30% нь хамрагдаж чадахгүй байгаа. 2022 онд нийт 106 хүүхдийг тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгт хамруулсан байна. Гэтэл 2023 оны төсвөөр 70 хүүхдийг л сургууль, цэцэрлэгт хамруулж чадах нь гэдгийг түүний хувьд хэлсэн.