Үйл явдал4 мин унших
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлдсэн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Х.Баделхан нар асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, анх 2018 онд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай нэртэйгээр хуулийн төслийг эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулж улмаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр болон гишүүд манлайлан ажиллаж, өнөөдөр хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буйг онцлон Байнгын хорооны дарга, гишүүд, ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр,1990 оноос хойш төр, нийгэм, иргэд хоорондын харилцаанд хэм хэмжээ алдагдсан, иймд нийгмээ манлайлах үүрэгтэй төрийн албанаас эхэлж нийгэмд ёс зүйн хэм хэмжээг тогтоох зайлшгүй шаардлага үүссэн гээд ёс зүйн хэм хэмжээ алдагдсан учраас бүх шатанд хулгай луйвар, гэмт хэрэг, зөрчил даамжирч байгаагийн нэг шалтгаан болж буйг дурдав.
Иймд ёс зүйн хэм хэмжээг сахиж мөрдүүлснээрээ авлига, хээл хахууль, хүнд суртал, чирэгдэл арилахад дэвшил гарна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Энэхүү хуулийн дагуу Ёс зүйн зөвлөл байгуулагдах бөгөөд Ёс зүйн зөвлөлийг хараат бусаар ажиллах тухайд дагаж мөрдөх журмын тухай хууль батлах шаардлагатай юу, мөн төрийн өмчит компаниудад энэ хууль хэрхэн хамаарах вэ, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, хуулийн төсөлд Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн хороо гэж тусгагдсөн бөгөөд энэ нь ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байх вэ, орон тооных байх уу, харьяалал нь Ерөнхий сайд эсхүл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байх уу, Төрийн албаны зөвлөлтэй хэрхэн уялдаж ажиллах талаар асуулт асууж, хариулт авав.
Мөн ажлын хэсгийн гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Сувдмаа, 2022 оны эцсийн дүн мэдээгээр 225000 орчим төрийн албан хаагч байна. Үүнээс 219 мянга нь Засгийн газрын харьяа байгууллагуудад ажилладаг төрийн албан хаагчид байна. Мөн төрийн өмчит компанид ажиллаж буй 75500 ажилтнуудаас гүйцэтгэх удирдлагын багт хамаарах хүмүүс Засгийн газрын дэргэд байгуулагдах Ёс зүйн хороонд үйл ажиллагаа нь харьяалагдана гэлээ.Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн төслийн 9 дүгээр зүйлд “Улсын Их Хурал төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг баталж, мөрдүүлнэ” гэсэн хэсэг нэмэх, төслийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн “Засгийн газар нь” гэснийг “Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь” гэж,