#Шилэн хууль3 мин унших
“Ломбард”-ын харилцааг хуулиар зохицуулж байна

Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
#Шилэн хууль3 мин унших

Сэтгүүлч soyolmaa
Түүнчлэн уг хуулиар өдрийн зээл нэрээр иргэдэд өндөр хүүтэй мөнгө зээлдэг асуудлыг бүрэн шийдвэрлэж байна. Байнга ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулах бол заавал бүртгүүлдэг байх хэрэв бүртгүүлээгүй тохиолдолд хүү авах, эрхээ алдахаар хуульд тусгасан юм.
Хууль 2023,03,01-ний өдрөөс хэрэгжиж байна
Н.Нямжаргал “IURIS ADVOCATUS” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч
Мөн уг хуульд зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцох буюу зээлийн хүүг урьдчилан авахыг хориглосон зохицуулалтуудыг тусгаж өгснөөр өмнө нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсэгт заасан байсан “....зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө буцаан өгч болно” гэсэн заалт хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, ломбардууд зээлийн хүүгээ гэрээний хугацаагаар тооцож бүхэлд нь төлүүлдэг, зээлийг хугацаанаас нь өмнө төлөх буюу хаах тохиолдолд зээлийн хүүг гэрээний хугацаагаар бүтнээр нь бодож, ашиглаагүй хугацааны хүүг иргэдээр төлүүлдэг байсан практикийг өөрчлөх хуулийн шаардлага зайлшгүй үүсэж байгаа тул иргэдэд энэ талын мэдээллийг хүргэж, шинэ хуулийг сайтар сурталчлан таниулах хэрэгтэй.