Үйл явдал2 мин унших
"Эхний автобусанд уншуулсан картаараа БҮТЭН ӨДӨР хэдэн ч удаа дамжин суух боломжийг бүрдүүлнэ

Эх сурвалж:
Ikon.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Ikon.mnТүгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан "Автобусны үнэ, билетны асуудлыг хэрхэн яаж зохицуулах талаар иргэд сонирхож байгаа байгаа болов уу.
Олон автобус дамжихаар зарим нь эргэлзээд байж магадгүй. Иргэд нийтийн тээвэрт дамжин суух дэд бүтцийг бүрдүүлнэ. Ингэхдээ өглөө эхний автобусанд сууж уншуулсан картныхаа мэдээллээр бүтэн өдөржин хэдэн ч удаа дамжиж явах боломж бололцоог бүрдүүлнэ.
Энхтайваны өргөн чөлөөгөөр явж байгаа энэ олон давхардлыг арилгах асуудал нь хамгийн гол зорилго.
Өөрөөр хэлбэл дамжиж сууна гэсэн үг. Эдгээр дамжин суух дэд бүтцүүдийг ирэх оноос өмнө хийж дуусгасан байх ёстой.
Нэг чиглэлтэй болгохын давуу тал нь нэг минут 30 секундээс хоёр минутын хооронд автобус ирж, очих бололцоотой. Оргил үе багасах цаг хугацаанд гурван минутын зайтай ар араасаа явна.