Онцлох мэдээ3 мин унших
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаМонгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийг төслийг өнөөдөр (2023.12.22) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хариуцсан боловсруулахаар тусгасан байдаг.

-Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, түүний эрх зүйн орчныг бий болгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын хүрээг өргөтгөж, биржийн болон биржийн бус зах зээлийг ялгаатайгаар тодорхойлох,
-Хөрөнгийн зах зээл дээр технологийн дэвшилд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, энэ хүрээнд зохицуулалтын туршилтын орчин үүсгэх эрх зүйн орчныг нээлттэй болгох,
-Хөрөнгийн зах зээл дээрх кастодиан банкнуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, номинал дансанд өмчлөх эрхийн бүртгэлийн баталгаажуулалт харилцагчийн хөрөнгийг хадгалах, хамгаалахтай холбоотой зохицуулалтыг тодорхой тусгах,
-Хөрөнгийн зах зээлтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль хоорондын уялдаа холбоог сайжруулж, шаардлагатай зарим давхардал, зөрчил, хийдлийг арилгах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна.