Үйл явдал1 мин унших

БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд Эрдэнэт хотын 30 залуу 100 хувь тэтгэлэгтэй суралцана

БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд Эрдэнэт хотын 30 залуу 100 хувь тэтгэлэгтэй суралцана

Эрдэнэт хотын 30 залуу БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцахаар боллоо.

Жилд 30 оюутан Сүнчоний их сургуульд суралцахад хэлний бэлтгэлийн нэгдүгээр семестрийн төлбөрийг Орхон аймгаас 100 хувь төлж хоёрдугаар семестрийн төлбөрт суралцагчийн амжилтаас хамааран Сүнчон их сургууль 30 хүртэл хувиар хөнгөлөлт үзүүлэхээр болов.

Хамтын ажиллагааны хүрээнд 11, 12 дугаар ангийн сурагчдыг онлайн хэлний бэлтгэлд хамруулж, Сүнчон их сургуулийн бакалаврын хөтөлбөрт шууд элсэн орох боломж бүрдэж байна.

БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд Эрдэнэт хотын 30 залуу 100 хувь тэтгэлэгтэй суралцана

Мөн Эрдэнэт хотоос суралцаж буй оюутнууд мэргэжлийн дадлагаа Сүнчон их сургуулийн профессор багш нартай хамтран хийх давуу талтай юм.

Сүнчон их сургууль нь БНСУ-даа эхний 10-т бичигддэг бөгөөд гадаад оюутнуудын боловсрол, аюулгүй байдалд онцгой анхаардаг сургууль юм.

Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, Сүнчон их сургуулийн захирал И Бён Үн нар хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд Эрдэнэт хотын 30 залуу 100 хувь тэтгэлэгтэй суралцана

Эхний ээлжинд сурах 30 оюутан нь цаашдын сурах оюутнуудын боломжийг бүрдүүлэх учир сурлагын өндөр үзүүлэлттэй, хувийн сахилга бат сайтай, Эрдэнэт хотод нэн шаардлагатай мэргэжлээр сурах болон төлбөрийн нөхцөлөөс болж мэргэжил эзэмшихэд бэрхшээл учирч буй хүүхэд, залуусыг хамруулах юм.

Мөн Эрдэнэт хотынхоо цаашдын хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллахаар Сүнчон хотын Засаг дарга Ну Гуанг Поу болон бусад албаны хүмүүстэй аймгийн удирдлагуудын хамт уулзаж мэдээлэл солилцлоо.

БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд Эрдэнэт хотын 30 залуу 100 хувь тэтгэлэгтэй суралцана

БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд Эрдэнэт хотын 30 залуу 100 хувь тэтгэлэгтэй суралцана

Сэтгүүлч Soko

Тэтгэлэг, уралдаанХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2019
  2. 2013
  3. 2012
  4. 2009