Үйл явдал3 мин унших
УИХ-ын хяналт шалгалтын хуулийг шинэчилнэ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУлсын Их Хурал 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон, Улсын Их Хурлын сонгуулийн холимог тогтолцоотой байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын 2 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан батлуулахыг үүрэг болгосон.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 8 бүлэг, 58 зүйлтэйгээр төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгосонтой уялдуулан сонсгол явуулах хүсэлт гаргах гишүүний тоо 9 байсныг 15 болгон өөрчилж, Түр хорооны бүрэлдэхүүнийг 7-31 гишүүнтэй байхаар заасан байна.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа бөгөөд уг хуулийн төсөлтэй хамт 2021 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Олон нийтийн радио телевизийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна