Тус арга хэмжээнд оролцож байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Вьетнам улс дахь бизнесийн төлөөллийг Элчин сайдын яамны байранд хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүний экспорт, цагаан будаа болон бусад бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлт, хоёр орны бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн аж. Бизнес эрхлэгчдэд Засгийн газраас үзүүлэх дэмжлэг, шийдвэрлэх асуудлын талаар харилцан санал солилцжээ.
Эх сурвалж: