Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлүүд, геополитикийн хурцадмал нөхцөл байдал, техник, технологийн хурдацтай хөгжил, хүн амын өсөлт, байгалийн нөөцийн хомсдол зэрэг нь монголчууд бидний өмнө асар их сорилтыг тулгаж байна.
Том гүрнүүдийн геостратегийн хандлага ээдрээтэй, таамаглах боломжгүй болж байгаа нь Монгол Улсын бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг илтгэж буй. Хөгжингүй улс орнууд хиймэл оюун ухаан, мэдээллийн дайн, автоматжуулсан системийг өргөнөөр ашиглаж байгаа нь жижиг, буурай орнуудыг техник технологийн хувьд эрсдэлд оруулах нөхцөлийг ч үүсгэж буй юм.
Тиймээс үндэсний аюулгүй байдлаа бататгах, үндэстний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх эрсдэлийг бууруулах, гамшиг ослын хохирлыг багасах, нийгмийн хариуцлага, бэлэн байдлыг хангах чиглэлээр төр засгаас онцгой анхаарах болсон.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал бол зөвхөн төр, засгийн асуудал биш, харин ард иргэд, байгууллагуудын хамтын үүрэг хариуцлага юм. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь зөвхөн одоогийн сорилтуудыг даван туулах төдийгүй ирээдүйд тогтвортой хөгжлийг хангах баталгаа болох учиртай. Тиймд гамшигт тэсвэртэй дэд бүтцийг улс орон нутгийн хэмжээнд байгуулах, эрсдэлд суурилсан төлөвлөлтийг нэвтрүүлэн хэвшүүлэх, Байгаль орчныг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлогыг үндэсний аюулгүй байдлын хөтөлбөртэй уялдуулах шаардлагатай байна.
Монгол орны хувьд дээрх бүх бодлого, зорилтыг бүрэн багтаасан шийдэл нь орон зайн эдийн засгийн бодлого болох БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ юм.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд:
Эдгээр зорилт хэрэгжсэнээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал бүрэн хангагдах нөхцөл бүрдэнэ.
Эх сурвалж: