Үйл явдал1 мин унших
Уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль боллоо

Эх сурвалж:
ОБЕГ-ын ХМАОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
ОБЕГ-ын ХМАТус дадлага сургуулийн хүрээнд өнөөдөр Монгол, Америкийн аврагчид өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг аймгийн төвөөс хойш 12 км зайд байрлах “Шүүтийн тохой”-д зохион байгууллаа.
Хамтарсан дадлага сургуулиар уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, нэрвэгдэгсдийг хэрхэн буулгаж, нүүлгэн шилжүүлэх, эрэлч нохойг ашиглан эрэн хайх ажиллагааг явуулах, аврагчид аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар харилцан туршлага солилцлоо.


Уулнаас эрэн хайх, аврах дадлага сургуулийн үйл ажиллагаатай Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн болон баруун бүсийн аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер нарын албаны хүмүүс танилцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.