Үйл явдал2 мин унших
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энхийг сахиулагч дайчдаа эргэлээ

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Монголын дайчид даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй хамтран энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Монгол Улсын Засгийн газар 2012 оноос хойш цэргүүдээ НҮБ-ын мандат дор Өмнөд Суданд үүрэг гүйцэтгүүлж ирсэн бөгөөд дэлхийн хамгийн том дүрвэгчдийн хуаранг монгол цэргүүд хамгаалж байна.


Өмнөд Судан улсад Монголын 850 хүнтэй батальон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэл хот болох Жубад 30 хүнтэй монголын цэргийн офицерийн баг НҮБ-тэй холбох ажлыг хийж байгаа аж.


Монгол Улс анх 2002 онд хоёр офицероо НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд ажиглагчаар явуулж, 2003 оноос цэргийн баг илгээж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл давхардсхан тоогоор 17,000 алба хаагч уг ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.Харин БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож, нийтдээ найман ээлжинд 6,000 гаруй алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна.
Орчин үеийн гадаад бодлого нь цэрэг улс төр бүс нутгийн энхтайван байдлын оролцоонд илүүтэй тулгуурлаж байгаа. Манай улс Афганд НАТО-ын ажиллагаанд оролцож буй нь АНУ, НАТО-ын орнуудтай харилцах гадаад харилцааны ажиллагаанд дэвшил авчирч буй. Монгол Улсын энэ зүтгэлийг ч НҮБ, АНУ үнэлсээр ирсэн байдаг.