Үйл явдал4 мин унших
Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаТүүний асуултад өгсөн хариултдаа Байнгын хорооны дарга Б.Баярбаатар Улсын Их Хурлын даргын зөвлөлийн хуралд мөн ийм байр суурь илэрхийлснээ танилцуулаад, хуулийн төслийг яаралтайгаар хэлэлцүүлэх санал оруулах эрх зөвхөн Засгийн газарт байх боловч Засгийн газраас Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлах эрхгүй болохыг дурдсан юм. Иймд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаралтайгаар хэлэлцэх боломжгүй болохыг тэрбээр онцолж, харин Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг ердийн журмаар хэлэлцэх цаг хугацааны боломжгүй тул түүнийг хэлэлцэх дэгийг нэн даруй боловсруулж батлах шаардлагатай байгааг дурдлаа.
Байнгын хорооны даргын хариултыг сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат санал гаргаж, өмнө нэг удаагийн дэгийн төсөл боловсруулах Байнгын хороодын хамтарсан ажлын хэсгийг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуугаар энэ ажлын хэсгийг дахин ахлуулах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ч мөн нэгэнт эхлүүлсэн ажлаа гүйцээн дуусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Цаашид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг одоо нэг удаагийн дэг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллах гишүүн үргэлжлүүлэн хийгээд явбал үр дүнтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хэллээ.
Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж баталлаа. Тогтоолд, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбууг, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Г.Очирбат, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нарыг ажиллуулахаар тусгаж, Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх дэгийн талаарх саналыг маргаашийн дотор танилцуулахыг үүрэг болгосон байна.
Хуулийн төслийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулав. Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан, тус хуульд заасан үндэслэлээр өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан улсын төсвийг хэлэлцэн батлах хугацааг баримтлахгүй байхаар төсөлд тусгасныг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хуулийн төсөлд, тус хуулийг баталсан өдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталж дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөхөөр заасан байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.