Үйл явдал2 мин унших
Б.Хэрлэн: ҮХЦ-ийн их суудлын шийдвэр эцсийнх байх тул үүний мөрөөр цаашид хэрхэн тухайгаа ярих нь зүйтэй

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар Дүгнэлтийн нэгтгэн дүгнэх хэсэгт “... энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд Улсын Их Хурал энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй.” гэж дүгнэсэн байна.
Иймд өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхгүй, харин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Монгол Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан асуудалтай холбогдуулан төрийн байгууллын хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар хэлэлцэж, гишүүд саналаа хэлнэ гэдгийг тодотгон хэлж, УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
Тиймээс одоо Үндсэн хуулийн цэцээс гаргасан эцсийн шийдвэрийн мөрөөр цаашдаа бид ямар арга хэмжээ авах, УИХ-ын 95 дугаар тогтоолыг хэрхэн ойлгох, Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлтэд дурдагдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай холбоотой асуудал ямар хуулиар зохицуулагдах талаар ярих нь зүйтэй гэж үзэж байна хэмээгээд, Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хүрээнд цаашид хэлэлцүүлэг өрнүүлэх талаар тогтож ярих нь зүйтэй гэлээ.