Үйл явдал1 мин унших
АМИНЫ ОРОН СУУЦАНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОДОГ БОЛНО

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан зүүн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүдийн хамт Хэнтий аймгийн иргэдтэй уулзлаа. Тус бүсээс сонгогдсон гишүүд “Эргэх холбоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж, иргэдийнхээ санал бодлыг сонсож, ажил хэрэг болгохын төлөө зорин ажиллаж байна.
Иргэдийн уулзалтын үеэр хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа иргэдээ хэрхэн дэмжих, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдийн зүгээс тодруулсан.Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, миний бие дэд даргаар нь ажиллаж байна. Хөтөлбөрийн зорилго нь орон нутагт ажиллаж байгаа иргэдийг хямд орон сууцаар хангах, газрын үнэлгээг өсгөж, амины орон сууцыг бодлогоор дэмжих асуудал юм.




