Үйл явдал1 мин унших
“Тайж Групп”-ийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2000 айлын орон сууц барина

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаУлаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, “Тайж Групп” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Ганпүрэв нар 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр гарын үсэг зурав.
“Тайж Групп” ХХК нь төслийн хүрээнд орон сууцны хорооллоос гадна 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, хүнсний зах, агуулах бүхий худалдааны төв барихаар төлөвлөж байна. Мөн ногоон барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүчний технологийг нутагшуулах замаар байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн шийдэл бүхий “Улаанбаатар” орон сууцны хорооллыг байгуулахаар зорьж байгаа юм.