Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор” баригдаж буй.
Өмнөх “Эргэх холбоо -Иргэдээ сонсъё” уулзалтуудаар иргэдийн саналыг үндэслэж Дадал сумын Онон, Агац баг үүрэн холбооны сүлжээ тавигдаж, Хилийн цэргийн 0287 дугаар заставын барилгуудын шинэчлэл, тохижилтын ажлууд хийгдсэн бол энэ онд Штабын барилгын ажил үргэлжилж байна.
Дадалчууд хэзээнээсээ хөдөлмөрч зон олон. Жил бүр 5 саяаас дээш литр сүү сааж, нийт 1 тонн цөцгий, аарц, ааруул, 5-аас дээш цөцгийн тос боловсруулж зах зээлд нийлүүлдэг. Мах, сүүний өндөр ашиг шимтэй Монгол улсын 5 дахь бие даасан “Ухаа” үүлдрийн үхэртэй. Тиймээс жилдээ 3 тэрбум төгрөг гаруй орлогыг цагаан идээ, махнаасаа олдог юм.
Тэд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, төслийн танилцуулгыг дэмжиж байна.
Эх сурвалж: