Үйл явдал1 мин унших
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМААС УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ТОДОРЛОО

Сэлэнгэ
Өнгөрсөн оны ажил үйлсээрээ манлайлан “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Ачит буурагчин" ХХК-ийн хамт олонд шагналыг гардуулан өглөө.
“Ачит Буурагчин” ХХК нь 2008 онд улаанбуудай тариа тариалах чиглэлээр 545га эргэлтийн талбайтай байгуулагдаж байсан бол өдгөө Ерөө, Жавхлант сумдад нийт 754.5 га эргэлтийн талбайтай, үндсэн болон туслах 8 ажилтантайгаар улаанбуудай тариалан тасралтгүй 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

