Чуулганы үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ийн төв байранд Иргэний нийгмийн байгууллагын “Үндэсний сайн дурын илтгэл: Жендэрийн тэгш байдалд чиглэсэн иргэний нийгмийн оролцоо” сэдэвт дагалдах арга хэмжээг зохион байгуулах бөгөөд үндсэн илтгэлийг ЖҮХ-ны НБД Т.Энхбаяр тавьж, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл хэлэлцүүлгийг удирдан, хаалт хийх юм.
Түүнчлэн чуулганы үеэр Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв ТББ-аас "Газар, Тэнгэрийн дундах цуурай: Сонсголгүй Монгол малчин" баримтат киноны бүсийн албан ёсны нээлтээ хийж, гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргалаа.
Ази-Номхон далайн орнуудыг, ялангуяа буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон жижиг арлын хөгжиж буй орнууд, бүс нутгийн чиг хандлагыг тодорхойлох, шилдэг туршлага, сургамжийг хуваалцах замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн 17 зорилтод хүрэхэд нь мэдээлэл өгөх, чадавхжуулах, дэмжих зорилготой юм.
Эх сурвалж: