Үйл явдал1 мин унших
Онлайн сүлжээн дэх хуурамч мэдээллээс сэргийлэх сэдвээр туршлагаа хуваалцав

Одоохон...
Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл онлайн сүлжээн дэх хуурамч мэдээлэлтэй тэмцэх, хүүхдийн болон хүний эрхийг хэрхэн хангах, сэтгэл гутрал, амиа хорлолт, гэмт хэрэг зэрэг сөрөг үр дагаварт хүргэж буй доромжлол, дээрэлхэлт, гүтгэлэг зэрэг олон асуудлаас хэрхэн зайлсхийх, хамгаалах, шийдэх асуудлуудыг ярилцсан уулзалт хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.
Тэрбээр эдийн засгийн бодлогын асуудлаас гадна хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх үзэл бодлоо хангах эрх чөлөө, үнэн ба тэнцвэртэй мэдээлэл авах иргэдийн эрх (fair & balanced information), хэвлэлийн өөрөө өөрийгөө зохицуулах механизм, сэтгүүлчдийн чадавхийг дээшлүүлэх чиглэл дэх олон жилийн туршлагаас хуваалцсан юм.
Европын Холбооны дэмжлэгээр НҮБ-ын Хүн амын сан болон Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын алба хамтран 2024–2025 онд хэрэгжүүлсэн уг төсөл нь Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ орууллаа.