“Жендэрийн тэгш байдал” сэдвийн дор Улсын Их Хурал дахь 4 намыг төлөөлсөн эмэгтэй гишүүд Их Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн дарга, ноён Фабиан Хамильтон тэргүүтэй тус бүлгийн төлөөлөгчид, ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн асуудлаарх шинжээч Хилари Гбедемах, Хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан Бутайна Ламхарзи нартай уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо. оролцов.
Хэлэлцүүлгийн талууд эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, олон нийтийн болон гэр бүлийн харилцаан дахь тэгш эрх, хүртээмжтэй боломжийг хангах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх нь улс орон, ард түмнүүдийн амьдралд олон талын эерэг үр нөлөөг дагуулдгийг ярилцаж, энэ асуудалд парламентуудын манлайллыг хэрэгжүүлж ажиллах нь бодитой үр дүн гаргахад чухал хувь нэмэртэйг илэрхийлэв. Мөн хүний эрхийн талаарх НҮБ-ын механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх талаар хэлэлцсэн Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны хамтран зохион байгуулсан уулзалт-хэлэлцүүлэг амжилттай болсныг цохон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Эх сурвалж: