
УИХ-ын гишүүний ёсзүй, сахилга, хариуцлага
Ард түмний элч төлөөлөгч болсон төрийн түшээ хүнд өнөөгийн хуулийн зохицуулалт, монголын төрт ёсны түүх уламжлалаар ямар шаардлага тавьж ирсэн бэ? Парламентын гишүүний баримтлах ёс зүйн зарчим өнөөгийн хууль эрхзүйгээр хэрхэн зохицуулж байна вэ? Ёс зүй сахилга хариуцлагыг…
Хэлэлцүүлэгт
О.Сийлэгмаа-ын
гаргасан 3 санал
Ёс зүйн талаар нэгдмэл ойлголтгүй байгаа нь асуудлыг хувь хүний үзэмжээр шийдэх нөхцөл бүрдүүлж байна
Нийгэм, олон нийт төрийн албан хаагчдаас ёс зүйтэй байхыг шаардах нь зөв. Гэхдээ ёс зүйн асуудлыг судалж, ёс зүйн зөрчил гэж тогтоож байгаа субьектүүд "хууль, хүний эрхийн суурь зарчмуудыг мэдэхгүй, мөрдөхгүйн улмаас харилцан адилгүй хэрэглэгдэж байна. Иймээс хуулиар тодорхойлсон нэр томъёог нэг мөр ойлголтоор хэрэгдэхэд анхаарахгүй бол өнөөгийн практик дах алдаа давтагдсаар байх магадлалтай.
0 сэтгэгдэлЁс зүйг хуульчилж байгаа бол төрийн бүх шатанд, тэр дундаа улс төрийн албан тушаалтнуудад адил тэгш хэрэглэх ёстой.
Иймээс Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн үйлчлэх хүрээг төрийн жинхэнэ албан хаагч, Одоо үйлчилж буй Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн захиргааны албан хаагч, улс төрийн албан тушаалтанд ижил түвшинд хэрэгжүүлдэг байхаар хуулийн хэрэгжих хүрээг өөрчлөх шаардлагатай.
Мэдээд УИХ-ын гишүүд зэрэг улс төрийн албан хаагчийн эрхэлж буй ажлын онцлогийг гүйцэтгэх үүрэгтэй нь холбогдуулан тусгах нь хууль тэгш үйлчлэх зарчимд нийцэх болов уу? Одоогийн УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэмд тусгасан байгааг л дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтөөр боловсронгуй болгох нь илүү бодит үр дүн гарна гэж харж байна. Тус дүрсийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Ёс дэд хорооны гишүүд ажлаа эрчимжүүлэх чин эрмэлзэлтэй байж, “хууль зүйн мэдлэгээ сайжруулж, хараат бус, баримтад суурилсан шинжлэн судлах ажлыг бүрэн-үнэн зөв гүйцэд ажиллагаа явуулдаг”, олон талаас мэтгэлцэх боломжийг хангадаг, сонсох ажиллагааг бодитоор хэрэгжүүлдэг болох ёстой. Ингэж чадвал ёс зүйн зохицуулалт нь хүний эрх зөрчдөг хэрэгсэл биш, харин төрийн албаны шударга, хариуцлагатай тогтолцоог хамгаалах механизм болж чадна.



