Үйл явдал1 мин унших
ТУРИНЫ ТУСГАЙ ОЛИМПООС ХОС МЕДАЛЬ ХҮРТСЭН Ө.ЕЛМИРЗА ХҮҮГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг тусгай олимпын наадам энэ жил Итали Улсын Турин хотноо зохион байгуулагдсан бөгөөд манай улсын баг 24 тамирчны бүхэлдэхүүнтэйгээр өрсөлдсөн билээ.
Цасны гуталтай гүйлтийн төрөлд оролцсон МТОХ-ны тамирчин, Сагсай сумын харьяат, Өлгий хотын 2 дугаар ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Өнербекийн Елмирза 200 метрийн зайд өрсөлдөж хүрэл медаль, 100 метрийн зайд дахин өрсөлдөж амжилтаа ахиулан мөнгөн медаль хүртсэнээр тус олимпын наадмын хос медальтан болж амжилт үзүүллээ.


