Өчигдөр /2025.04.16/ УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны гишүүд АШУҮИС-ийн Зүүн хүрээнд зочилсон.
УИХ-ын байнгын хороо эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарал хандуулж, хууль эрх зүйн орчны зохицуулалтыг хийхэд хамтран ажиллахын тулд АШУҮИС-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ үеэр байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам ирэх 2026 оныг боловсролыг дэмжих жил болгохоор Засгийн газрын түвшинд ярилцаж байна. Тиймээс боловсролын салбарын хөгжилд томоохон дэвшил гарна гэдэгт итгэж байгаа. АШУҮИС-ийн үйл ажиллагаа бол манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн тулгуур юм гэдгийг онцолсон юм.
