Ерөнхийлөгч
УИХ
Засгийн газар
Нийслэл
Орон нутаг
(976) 701 - 22 - 701
|
info@vip76.mn
МЭДЭЭ
ХУУЛЬ
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
ЭКСПЕРТ
Post
Share
Ноос, ноолуур
Цагаан алт
2025.04.08
•
1 мин унших
НООЛУУР БЭЛТГЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛ БАТАЛЛАА
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.04.08/-ийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж УИХ-аас 2024 онд баталсан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо. "Цагаан алт" үндэсний хөдөлгөөнийг бүрэн хэрэгжүүлэхэд 2.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнээс арилжааны банкны 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэрээр аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгоно.
Энэхүү үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум, хөрөнгө оруулалтад 488.9 тэрбум, нийт 788.9 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан. Үүний Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг төсөвт суугдаад зээл олгож эхлээд байна. ХХААХҮЯ, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн гурвалсан гэрээгээр эргэлтийн хөрөнгийн 169.3 тэрбум төгрөгийн 43 зээл, хөрөнгө оруулалтын 74.6 тэрбум төгрөгийн 15 зээл олгоод байна.
Хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүд зүүн аймгуудаас ноолуур худалдан авч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 10 гаруй үйлдвэр 450 тн ноолуур худалдан аваад байна. Ноолуурын үнийн хувьд, Дорнод аймагт 163000-165000, Сүхбаатар, Хэнтий аймагт 155000-158000 төгрөгийн үнэтэй байна гэж ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан ноолуур бэлтгэлийн талаар Засгийн газарт чиглэл өгөх байнгын хорооны тогтоол баталлаа.
Эх сурвалж:
УИХ-ын гишүүний Ажлын алба
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Цагаан алт
“Алтан хайч-2025” тэмцээний үеэр ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо
Цагаан алт
“АЛТАН ХАЙЧ-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн өнөөдөр эхэлнэ
Цагаан алт
“Хааны эрэлд-2025”-ын энхийг сахиулагчдад үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа
Ноос, ноолуур
Ж.Энхбаяр: Малчдын гар дээрх ноолуурыг 100 хувь худалдан авах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн
Ноос, ноолуур
Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
Ноос, ноолуур
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
Ноос, ноолуур
“Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцлээ
Ноос, ноолуур
Монгол Улс 100 хувь угаасан ноолуураа 100 хувь самнах хүчин чадлыг бүрэн суурилуулж дууссан
Ноос, ноолуур
"Цагаан алт" хөдөлгөөний үр шимээр "Батур" брэнд өдөрт 800 хос гутал үйлдвэрлэж хөрш орнууд руу экспортолж байна