Ерөнхийлөгч
УИХ
Засгийн газар
Нийслэл
Орон нутаг
(976) 701 - 22 - 701
|
info@vip76.mn
МЭДЭЭ
ХУУЛЬ
Post
Share
Гэр бүл
2025.03.07
•
2 мин унших
“Гэр бүл хамгаалал-шийдэл” Үндэсний хэлэлцүүлгийг санаачлан зохион байгууллаа
Гэр бүл бол нийгмийн үнэт баялаг бөгөөд нийгмийг бүрдүүлэгч үндсэн нэгж, төр улс оршин тогтнохын үндэс, “Гэр бүл” гэдэг энэ хоёрхон үгэн дотор та бидний амьдралын бүхий л эрхэм нандин зүйлс багтаж байдаг билээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг угтан гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах холбогдох хууль эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэдэд таниулан эрх зүйн орчныг боловсронгуй болгон сайжруулахад иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн саналыг сонсох, мөн түүнчлэн “гэр бүлийн тухай нэгдмэл ойлголт мэдлэгтэй, нэг зүг харсан зорилготой” болох зорилгын хүрээнд “Гэр бүл хамгаалал-шийдэл” Үндэсний хэлэлцүүлгийг санаачлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, салбарын яам, агентлагын мэргэжилтнүүд, 21 аймаг болон нийслэлийн Эмэгтэйчүүдийн төлөөлөл, Гэр бүл, нийгэм, улс төр, сэтгэл судлал, социологийн салбарын эрдэмтэн судлаачид, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид төдийгүй Бүс нутаг болон гадаад улсад суугаа Монголчуудын эрхийг хамгаалах байгууллагуудын төлөөлөл бүхий 250 гаруй хүмүүсийг хамруулан зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг:
“Орчин цагийн гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлууд ба шийдэл”
“Гэр бүлийн тухай хууль ба гээгдсэн эрх” “Гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх, хүүхэд хамгаалал-шийдэл”гэсэн үндсэн 3 сэдвийн хүрээнд
“Монгол гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын төлөв” “Нүүдлийн соёл ба Монгол хүүхдийн хөгжил”
“Гэр бүлийн ёс зүйн тулгамдсан асуудлууд (орон нутгийн жишээн дээр)”“Гэр бүлийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулах нийгмийн харилцааны онцлог”
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал “Гэр бүл хөгжлийн өнөөгийн байдал, бодлого, эрх зүйн орчин, шинэчлэл”
“Гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх, хүүхэд хамгаалал-шийдэл” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүд, ГБХНХЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн Үндэсний Комисс, Гэр бүл, сэтгэл судлал, социолгийн эрдэмтэн, судлаачид, хуульч, өмгөөлөгч болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн илтгэл, хэлэлцүүлгийн хүрээнд өрнөсөн.
Хэлэлцүүлэгт оролцогчдын үнэтэй саналыг сонсон Гэр бүлийн эрх зүйн орчин, салбар хоорондын уялдаа холбоо, эмэгтэйчүүд, хүүхдүүд, гэр бүлийн бусад гишүүдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл бат, бөх, тогтвортой гэр бүлийг бий болгох, гэр бүлийг хамгаалах талаар шийдлийг хэлэлцлээ. Нара гишүүн энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд хөндөгдсөн бүхий л зүйлсэд онцгой анхааран өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Гэр бүл тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн талаар дуу хоолой болон зөв, бодитой зүйлийг хийж хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж:
УИХ-ын гишүүний Ажлын алба
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Гэр бүл
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО
Гэр бүл
Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна
Гэр бүл
Тээгч эх, донор эх, үр шилжүүлэн суулгах асуудлыг хуульчилна
Гэр бүл
“АЖИЛТАЙ ӨРХ - АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГ БОЛНО
Гэр бүл
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ ЭНЭ 7 ХОНОГТ
Гэр бүл
“ГЭР БҮЛ ХАМГААЛАЛ-ШИЙДЭЛ” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
Гэр бүл
Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсгийн хурал боллоо
Гэр бүл
Н.Алтаншагай: Гэр бүлийн хуульд тээгч эх, өв залгамжлал, үр шилжүүлэн суулгах асуудлыг тусгахаар судалж байна
Гэр бүл
ГЭР БҮЛД ЧИГЛЭСЭН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ EFAMILY ПЛАТФОРМ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Гэр бүл
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО
Гэр бүл
Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна
Гэр бүл
Тээгч эх, донор эх, үр шилжүүлэн суулгах асуудлыг хуульчилна
Гэр бүл
“АЖИЛТАЙ ӨРХ - АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГ БОЛНО
Гэр бүл
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ ЭНЭ 7 ХОНОГТ
Гэр бүл
“ГЭР БҮЛ ХАМГААЛАЛ-ШИЙДЭЛ” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
Гэр бүл
Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсгийн хурал боллоо
Гэр бүл
Н.Алтаншагай: Гэр бүлийн хуульд тээгч эх, өв залгамжлал, үр шилжүүлэн суулгах асуудлыг тусгахаар судалж байна
Гэр бүл
ГЭР БҮЛД ЧИГЛЭСЭН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ EFAMILY ПЛАТФОРМ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА