Байр суурь1 мин унших
С.Бямбацогт: Эх хүн үрээ 1 нас хүрсэн, хүрээгүйгээр нь хэзээ ч ялгаж хайрладаггүй шиг, төр ээжүүдээ ялгаварлаж яавч болохгүй!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэллээ.
Эх хүн аминаасаа амь ургуулж үрээ төрүүлдэг. Арван сар алтан хэвлийдээ үрээ тээж төрүүлдэг эх хүний алдар бол ямар нэгэн цаг хугацаа, ямар нэгэн өөр хэмжүүрээр хэмжигдэх ёсгүй. Хүний амьдралд зовлон жаргал, баяр гуниг ээлжилдэг хорвоо.
Хэвлийдээ тээж төрүүлсэн үр нь эндэх, ой ч хүрэлгүй орчлонгоос буцаж насан туршдаа энгэр цээжнийхээ цаана энэлж шаналж, цөхөрч харуусаж яваа ээжүүд цөөнгүй бий.

Эх хүн үрээ 1 нас хүрсэн, хүрээгүйгээр нь хэзээ ч ялгаж хайрладаггүй шиг, төр ээжүүдээ ялгаварлаж яавч болохгүй ээ. Төр өнгөрсөн үеийн алдаагаа засаж, 1 нас хүрээгүй үрээ алдаж, одонгоо авч чадаагүй мянга мянган ээжүүддээ мэхийн ёслох учиртай.
Асгарч дуусаагүй нулимсыг нь арчиж, авч чадаагүй одонг нь нэхэн олгож, эмтэрсэн сэтгэлийг нь жаахан ч болов аргадах энэ хуульд УИХ онцгой анхаарч байгаа.
Энэрэнгүй хүмүүнлэг нийгмийг байгуулах ажил ээжүүдээ энэрч хайрлахаас эхэлнэ.