Байр суурь2 мин унших
С.Бямбацогт: Энэ хууль нь гэр бүл салалт болон олон чухал харилцаануудыг зохицуулж байгаа!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэхийллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Гэр бүлийн тухай хуульд сая таны ярьсан цус ойртолттой холбоотой хамаатан саднаа тодруулахтай холбоотой тодорхой зохицуулалтууд орсон байгаа. 1999 онд батлагдсан хууль 8 удаа нэг жижигхэн найруулгыйн шинжтэй өөрчлөлт орсон. 2016 оноос Гэр бүлийн тухай хуульд шинэчилж найруулж Их хурлаар оруулах гэж үе үеийн ЗГ оролдож Их хуралд оруулж ирж, буцаагдаж байсан чухал ач холбогдолтой хууль юм. Гэр бүлийн үнэ цэн, ялангуяа гэр бүл салалтаас болж хүүхдүүд хохирч байгаа асуудал. Нийгмийн хөгжил дэвшилтэй холбогдоод гэр бүлд харил харь гэр бүлийн харилцаанд үүсэж байгаа олон чухал харилцаануудыг зохицуулах шаардлага үүсчхээд байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоогдсон насанд хүрсэн эр, эм хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална. Мөн хүний эрх эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө түр хүлээнэ гэсэн ндсэн хуулийн заалтууд байгаад байдаг. Гэсэн ч амьдрал дээр хэрэгждэггүй.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримтад хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих, идэвхтэй, бүтээлч иргэн, гэр бүлийг төлөвшүүлнэ гээд заачихсан. Энэ мэт бодлогын олон бичиг баримтуудад тусгагдсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр дээр хүртэл бид бүхэн гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, чанартай амьдрал, гэр бүлийн, гишүүний оролцоог дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд заачихсан байгаа юм. Энэ хүрээндээ энэ хуулийн төсөл орж ирж байгаа.
Энэ хууль нь гэр бүл салалт болон олон чухал харилцаануудыг зохицуулж байгаа. Цус ойртолтыг бол ДНК-ийн шинжилгээ өгөөд тогтоолгох бололцоог тус хуулиар нээж өгсөн. Монгол Улсын нийт хүн амын 6,1% нь цус ойртолттой байна. Энэ бол хүн ам Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, цаашлаад хүн амын удмын сан гэх мэт нь ноцтой учраас энэ хуульд оруулж өгсөн. Мөн хамаатан садан мөн, биш гэдгээ сайн дураар тогтоолгох боломжийг тус хуульд зохицуулж өгсөн.
