Монгол Улсад “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” санаачилгыг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь гэр бүлийн орлого, амьдралын чанар, хүүхдийн боловсрол зэрэгт эерэг нөлөөтэйгөөс гадна бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлж, нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд чухал хөшүүрэг болдгоороо онцлог юм.
Эмэгтэйчүүдийн зээлийн дундаж хэмжээ 66.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдээс 45 орчим хувиар бага, зээлийн дундаж хүү нь 0.8 пункт бага байгаа нь зээл авах нөхцөл харьцангуй үнэтэй, илүү дарамттай байгааг илтгэж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсрол, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендэрийн хэвшмэл ойлголтууд зэрэг нь тулгамдаж байна.
Тиймээс “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр эмэгтэйчүүдэд ззэлийн тэгш боломж бий болж, жендэрт суурилсан санхүүгийн бүтээгдэхүүнүүд гарах юм.
Эх сурвалж: