Түүнчлэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавх хангалтгүй байгаагийн улмаас иргэд ХСҮТ-д хандан тусламж үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага нэмэгдэж, хавдрын тусламж, үйлчилгээ Улаанбаатар хотод өсөн нэмэгдэж төвлөрөл үүсч байгаа юм.
Иймд бид бүхэн цаашид хавдрын тусламж, үйлчилгээнд цогц шинэчлэл хийж бодлогын түвшинд хийх хэрэгцээ шаардлага үүсээд буй. Тэгвэл энэ хүрээнд, хавдрын чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эмнэлэг хүртэлх бүх үе шатыг хянах, хөгжүүлэх тогтолцоо хийгдэж байна. Тухайлбал,
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Бид өнгөрсөн 1 жилийн хугацаанд ХСҮТ-ийн хүлээгдлийг бууруулах чиглэлд нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэж, үр дүнд нь хавдрын амбулаторийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл 2 дахин буураад байна. Бид аливаа тусламж, үйлчилгээг сайжруулахад цогц арга хэмжээг авч ажиллах нь чухал. Цаашид хавдрын тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн тухайн орон нутгаасаа тусламж, үйлчилгээ авдаг болгохын тулд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг энэ чиглэлээр чадавхжуулах нь чухал байна. Тухайн орон нутагт харьяаллын иргэдийн хими, бай эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг бүрэн хариуцаж, иргэдийг нэг бүрчлэн хянах шаардлагатай. Энэ тогтолцоог үүсгэхийн тулд бид эрүүл мэндийн цахим шилжилт хийж байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас аймаг, дүүргийн эмнэлэг, түүнээс лавлагаа шатлалын буюу Хавдар судлалын үндэсний төв хүртэлх бүх үе шатыг бүрэн хянах тогтолцоог хийж байна” гэв.
Эх сурвалж: