Энэ талаар УИХ-ын гишүүн, Хүний их эмч Ж.Чинбүрэн “Хорт хавдартай тэмцэж, даван туулж буй үй олон амьдралын замнал, зам мөр, түүхийг бид ойлгох, тэдэнд туслах, тэднийг дэмжих нь хамгийн чухал гэдгийг дэлхий нийт онцолж байгааг ойлгох хэрэгтэй. Өвчин хэнийг ч ялгадаггүй, дэм дэмэндээ дээс эрчимдээ ч гэж бид ярьдагтай адил агуулга юм.
Монгол Улсад 2024 онд хорт хавдрын өвчлөлийн 8169 шинэ тохиолдол бүртгэгджээ. 2023 онд харин 7244 хүн хорт хавдар гэж онош сонсож байсантай харьцуулахад 925-аар нэмэгджээ. Энэ тоо бол хоёр талтай. Нэг талаас нь харвал тохиолдол нэмэгдсэн мэт боловч нөгөө талдаа эрт илрүүлэг сайжирсантай холбоотой. Хавдар эрт шатандаа оношлогдож чадсан байна гэсэн сайн мэдээ ч гэж харж болно.
Хавдар-2 төвийн бүтээн байгуулалт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжихээр болж саад тотгорыг даван ажил гараанаас гарлаа. Хавдрын эмч, Хавдар судлалын үндэсний төвийн захирал байхаас эхлэн хавдрын эмнэлэг барихыг санаачилж, хэрэгцээ шаардлагыг нь тодорхойлох, эрх мэдэл, хөрөнгө санхүүд ойр хүмүүст ойлгуулан таниулахаас эхлээд ерөнхийлөгчийн нөмөрт орох хүртэлх адармаатай хол замыг туулж чадсан өөртөө, хамтран зүтгэгч нөхөддөө, салбарынхандаа баяр хүргэм сайхан байна.
Хорт хавдрыг эрт илрүүлбэл илүү хялбар, илүү зовиур бага, илүү бага хугацаанд, илүү бага зардлаар ялан гарах боломжтой өвчин юм шүү. Эрт илрүүлэх шинжилгээг заавал хийлгэж хэвшихийг уриалж байна. Үүнээс гадна хорт хавдар өвчинтэй тэмцэж, элэг бүтэн амьдралыг авран хамгаалж зогсдог цагаан нөмрөгт эмч, сувилагч, эмнэлгийн бүх ажилчид албан хаагчид та нартаа баярлалаа” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв.
Эх сурвалж: