#Коммент2 мин унших
Ж.Чинбүрэн: Эрт илрүүлгийн үрэлгэн тогтолцоог шинэчилж, ирэх аравдугаар сарын дундаас дахин хэрэгжүүлж эхэлнэ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Гэвч эрт илрүүлгийн шинжилгээ нь өвчнөөс урьдчилан сэргийлж, хүн бүр бүрэн эдгэрэх боломжийг олгодог, цаашлаад санхүүгийн их дарамт, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг хүний амьдрал тохиолдох хамгийн хүнд нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал үүрэгтэй.
Эрүүл мэндийн тогтолцооны чухал хэсгийн хөрөнгө оруулалтыг татаж байгааг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаагийн дээр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эрт илрүүлгийн шинжилгээг зогсоох шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл олны санааг чилээж байгаа билээ. Гэвч

Ходоодны хорт хавдрын үзэхийн тулд цусны дэлгэрэнгүй шинжилгээг үзэх шаардлагагүй. Ганцхан ходоод л дурандана. Нэмэлтээр улаан хоолойд хавдар байгаа эсэхийг үзнэ. Тийм учраас шаардлагагүй олон шинжилгээ хийж төсвийн мөнгө уйлдаггүй гээд хамаагүй үрэлгэн зарцуулдаг биш оновчтой зарцуулах нь чухал болохыг УИХ-ын эмч гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбарлав.
Мөн элэгний хорт хавдрыг оношлоход биохими, цусны дэлгэрэнгүй, шээсний шинжилгээнүүд хэрэггүй. B, C вирус байх юм бол ЭХО-оор үзээд өөрчлөлттэй гарсан тохиолдолд эмнэлгийн журмаараа компьютер, МRI хийлгээд хавдрыг ялган оношилно. Энэ тийм их мөнгө гарахгүй.
Уушгины хорт хавдрыг үзэхийн тулд цус, шээсний шинжилгээ хийлгэх бас л шаардлагагүй. Цээжний рентген зураг авахад хангалттай.
Умайн хүзүүн хавдар байгаа эсэхийг шинжлэхэд цус, биохими шинжилгээ үзэх ч шаардлагагүй. Энэ төрлийн хорт хавдар тусах эрсдэлтэй хүн хөхөнцөр вирусийн халдвар байхгүй л бол өвдөхгүй. Уг вирусийн халдвартай бол 3 жил тутам хяналтад явах ёстой. Тэгэхээр вирус байгаа эсэхийг л үзэхэд хангалттай хэмээв.
Тиймээс лабораторийг дэмжсэн үрэлгэн тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн байна.