Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсноор олон өөрчлөлтүүдийг хийж чадсан, хийж явааг өмнөх бичвэртээ өгүүлсэн бол энэ удаа түүний "хоч хэр" болтол томорч, хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг "бүдгэрүүлдэг" бордюрын асуудлыг хөндөж байна. Жил бүр бордюр сольж, төсвийг үр ашиггүй байдлаар зарцууллаа хэмээн иргэд, олон нийтээс шүүмжлэл ирдэг ч өмнө нь хийгдсээр ирсэн ажлуудыг засч залруулах, өөрчлөн, шинэчлэх замаар нийслэл хот өнгө үзэмж нэмсээр байна.
"Улаанбаатар хот 2024 оныг хүртэл дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангадаггүй Бордюр ашигладаг байсан. Муу чанарын бордюр нь 1-2 жилийн дараа халуун хүйтэн, бороо цас, давс бодис гээд олон сорилтыг давалгүй үйрч бутраад эвдэрчихдэг тул ойр ойрхон солих шаардлага үүсдэг байв.
Бетоны орц найрлага буруу, цемент бетоны орц бага, бусад материал их. Хувийн компани, хувь хүмүүс ямар ч хяналтгүй бетон эдлэл ихээр үйлдвэрлэж нийлүүлдэг бөгөөд намар орой үйлдвэрлэгдсэнээр бат бэхээ авч амжаагүй байхад нь талбай дээр суурилуулдаг, өвөл давс бодис цацдаг боловч тухай бүр цэвэрлэхгүй нууханд удаадаг нь бордюрнуудын үйрч бутрах шалтгаан болдог аж.
Харин 2024 онд Хотын дарга Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хот замын хашлагаа байгалийн чулуун бордюраар солих шийдвэр гаргаж, сонгуультай зэрэгцэн бордюр солих ажлыг эхлүүлж байв.
Байгалийн чулуун бордюрыг БНХАУ-аас оруулж ирж ирдэг бөгөөд дэлхий дээр хамгийн урт удаан насжилтаараа алдартай энэ хүү боржин хашлагыг хөгжингүй улс орнуудад түгээмэл ашигладаг байна.
Эх сурвалж: