“Улаанбаатар-2025” жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн Монголын нийслэл хотноо “Степпе Арена”-д гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө.
Дэлхийн чансааны оноо олгох энэхүү тэмцээнд 28 орны 236 бөх эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд хүч үзлээ.
Японы жүдочид 6 алт, нийт 12 медаль хүртэж, багийн дүнгээр тэмцээнийг тэргүүлсэн бол тэмцээнийг зохион байгуулагч Монголын жүдочид 3 алт, нийт 11 медаль хүртэж, багийн дүнгээр аман хүзүүдэж байна.
IJF-ийн нэр дээр барилдаж буй Оросын жүдочид 10 медаль хүртсэн амжилтаар гуравт жагслаа. Нийт 16 улс медаль хүртжээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “За, ёстой оддын чуулган л гэж энэ байх даа. Дэлхийн жүдогийн ертөнцийн оддын нэгээхэн хэсэг нь энд нэг зааланд цуглажээ. Олон улсын олон тэмцээний медалийн эзэд хамтдаа бэлтгэл хийж бна. Энэ заалыг хүүхэд наснаасаа л мэднэ. Үндэсний болон олон улсын уралдаан тэмцээн тухайн үедээ зөндөө л зохион байгуулагдаж байсан. Харин ийм олон шигшмэл тамирчид нэг дор бэлтгэл хийх бол тун ховор шүү. Жүдо бол Монголын бас нэг танигдахуйц нэрийн хуудас шүү. Шигшээгээ дэмжээд өгдөг байх нь тэдний амжилтанд их эерэг нөлөөтэй дээ!” гэв.