УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа "Зууны манлай бүтээн байгуулалтыг цогцлоосон Орхон аймгийн хүндэт иргэддээ, Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч эрхэм уурхайчид, анхны илгээлтийн эзэддээ Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Орхон аймгийн баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!

Орхон аймаг, Эрдэнэт хот нэн шинэ үеийн хөгжил дэвшлийнхээ гараан дээр ирээд байна.
50 жилийн өмнө анхны илгээлтийн эздийнхээ хөлс хүчээр сүндэрлэж байсан Эрдэнэт хотын дараагийн 50 жилийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, харилцан ойлголцож, хийж бүтээх цаг ирээд байна.

Иргэд нь аз жаргалтай, залуус нь сурч хөгжих, ажиллаж амьдрахад таатай, хүүхэд багачууд нь инээд хөөр дүүрэн, азай буурлууд маань амар амгалан амьдрах Эрдэнэсийн хотынхоо ирээдүйг хамтдаа бүтээцгээе.
Эх орон, их түүхийнхээ Эзэн монголчууд, Орхон аймгийн хүндэт иргэд, эрхэм уурхайчин та бүхэн дэлгэр сайхан наадамдаа дэнж хотойтол сайхан наадаарай" хэмээн мэндчилгээ дэвшүүллээ