1981 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэд үүсгэн байгуулагдсан Орхон аймгийн Улсын тэргүүний 5-р цэцэрлэгийн хамт олон, үе үеийн багш, ажиллагсад, төгсөгчид, эцэг эхчүүд Та бүхэндээ тус цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт 45 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
45 жилийн хугацаанд хүүхэд бүрийн хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний ёс заншил, өв соёлыг эрхэмлэсэн, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх их үйлсээ нэр төртэй хэрэгжүүлж ирсэн Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Та бүхний цаашдын ажил үйлс улам өргөжин тэлж, амжилт бүтээл арвин, аз жаргал дүүрэн байх болтугай