Үйл явдал1 мин унших
"Хүртээмжтэй Намын Хороо" сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг боллоо

Орхон аймаг
Одоохон...
Үйл явдал1 мин унших

"Хүртээмжтэй Намын Хороо" сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтад УИХ-ын гишүүд Д.Үүрийнтуяа, О.Саранчулуун нар хүрэлцэн ирж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал, хүртээмжтэй орчны ач холбогдол, тэгш оролцоог нэмэгдүүлэх бодлого болон шинээр гаргасан "Хүртээмжийн гарын авлага"-ыг танилцууллаа.

Тус уулзалтад Намын Анхан Шатны Байгууллагын дарга нар, Орхон аймгийн МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын тэргүүн болон тэргүүлэгчид оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгарч буй саад бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломж, хамтын оролцооны талаар нээлттэй ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо.


