Боловсролын үндэсний зөвлөл ээлжит хурлаа өчигдөр /2025.07.29/ хийж, “Сургуулийн өмнөх боловсрол” болон “Бага боловсрол”-ын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Шинэчилсэн хөтөлбөрүүд нь хүүхдийн хөгжлийг дэмжих, чадамжид суурилсан, залгамж холбоо бүхий агуулгатай болж байгаа нь онцлог юм.

Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг 30 хүртэл хувиар шинэчилж, багш нарт зориулсан гарын авлага, дасгал ажлын дэвтэртэйгээр боловсруулсан.
Бага боловсролын хөтөлбөрт агуулгын өөрчлөлт орж буй бөгөөд хэрэгжилтийг зөвлөмж, удирдамжаар зохицуулах боломжтой гэж үзлээ.
Хуралдаанаас:
• “Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр”-ийг батлахыг дэмжив
• “Бага боловсролын хөтөлбөр”-ийг цаашид сайжруулах чиглэл өглөө
Боловсролын үндэсний зөвлөл нь Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар батлагдсан боловсролын шинэ суурь хуулийн хүрээнд анх удаа байгуулагдсан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, судлаач, иргэний нийгэм, сурагч, оюутны төлөөллөөс бүрддэг нь онцлог юм.