Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Женев хотноо үргэлжилж буй Парламентын дарга нарын дэлхийн VI бага хурлын үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ.

• В.И.Матвиенко хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
• ОХУ-ын Засгийн газрын “ОХУ-аас автобензин экспортлохыг хориглох тухай” тогтоолын нэмэлт өөрчлөлтөөр 2025 оны 8 дугаар сарын 1-нээс ОХУ нэг сарын хугацаанд автобензиний экспортод хориг тавих ч Монгол Улсыг энэ шийдвэрт хамруулахгүйг онцлов.
• Монгол Улсад эрчим хүч, шатахууны бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдахгүй гэдгийг мэдэгдлээ.
• УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр улсын хууль тогтоох байгууллагын идэвхтэй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж буйг дурдав.
• Тэрээр ОХУ-д албан ёсны айлчлал хийхээ мэдэгдэж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.