Дорнод аймгийн цагдаагийн газар нь наран мандах Дорнод нутгийн иргэдийнхээ энх амгаланг сахих үүрэгт томилогдоод нэгэнтээ 90 жилийн нүүрийг үзжээ.
90 жилийн турш цагдаагийн байгууллагын үе үеийн бие бүрэлдэхүүн, албан хаагч, удирдлага нь нойр, хоол, баяр ёслолыг умартан иргэд бидний энх амгалан, тайван амьдралыг хангах амаргүй үүрэгт хүчин зүтгэж байна.
Дорнод аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон та бүхний гэр бүлд гүнээ хүндэтгэл үзүүлэн 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж буйг хүлээн авна уу.
Та бүхний амьдрал үйлс тань өнө мөнхөд бадарч яваг!
Улсын Их Хурлын Гишүүн,
Лхагвасүрэнгийн СОРОНЗОНБОЛД