Бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүн гаалиар нэвтрэхдээ олон хаалга, олон түлхүүрээр дамждаг байлаа. Хаалга бүрийн ард нэг хүн зогсоод, “Энэ бичгээ авчир, тэр гарын үсгийг ав” гэж хүлээлгэдэг байсан.
Одоо тэр бүх хаалга сарын дотор цэгцэрч байна.
Гаалийн шинэ журам бол бизнес эрхлэгчдийн зам дээрх “давхар хаалга, илүүдэл хяналт”-ыг авч хаяж, шударга, ил тод, шуурхай болгох алхам юм.
Өгсөн үүрэг чиглэлийг цаг хугацаанд нь хэрэгжүүлж буй Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Гаалийн Ерөнхий газрын хамт олонд талархал илэрхийлье.