Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Стратегийн орд газрууд хувийн хэвшилд шилжих явцад хуулийн зөрчил гарсан эсэхийг шалгах хүрээг өргөжүүлж, цагдаа, тагнуул, АТГ-ын хамтарсан дэд Ажлын хэсэг /2025.08.02/ байгууллаа.

Өсөн нэмэгдэх болон тусгай АМНАТ-ыг бий болгож, татварын багц реформтой уялдуулж боловсруулна.
Хуримтлалын сан, Ирээдүйн өв сангийн үр өгөөжийг тооцож, эдийн засагт эрсдэлгүй, иргэдийн тулгамдсан асуудал ялангуяа орон сууцжуулах бодлогыг дэмжсэн загвар гаргахаар шийдвэрлэлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, сангийн орлого төвлөрүүлэлт, хяналтын тогтолцоо, стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ болон байгалийн баялгийн үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх асуудлаар албаны хүмүүстэй уулзаж дээрх шийдвэрүүдийг гаргалаа.