Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэндээ авчрах ажил үргэлжилж байна. Саяхан Эрдэнэтийн үүсмэл ордод төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох ХЭЛЦЭЛ эхэлсэн.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
Өнөөдөр стратегийн ордын жагсаалтад хамаарах ТАВАНТОЛГОЙ, НАРИЙН СУХАЙТ, ШИВЭЭ ОВОО ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙН ДИЙЛЭНХ НЬ АРД ТҮМЭНД НОГДОХ ХЭЛЦЭЛ-ийг амжилттай эхлүүллээ.
Хувийн хэвшлийнхэн маань ч төрийн шийдвэр болон ард түмэндээ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАЖ хариуцлагатай ажиллана гэдгээ илэрхийллээ. Талууд ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН, АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ хуулийн холбогдох заалтуудыг ягштал баримталж, баялгийн эзэн болсон АРД ТҮМЭН, ТӨР нөгөө талаас ХУВИЙН ХЭВШИЛ гурвуулаа хожих, ИРГЭД ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД,НЭЭЛТТЭЙ, ШУДАРГА байх зарчмыг баримталж ЭНЭ ОНДОО БАГТААН ХЭЛЦЛЭЭ АМЖИЛТТАЙ дуусгахын төлөө ажиллана.