Үйл явдал1 мин унших
С.Бямбацогт: Баялгийн өгөөжийг иргэддээ авчрах хэлцэл үргэлжилж байна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Эрдэнэтийн овоо ордын үүсмэл орд дээр үйл ажиллагаа явуулж буй 3 хуулийн этгээдийн ТЭЗҮ-г 14 хоногийн дотор яаралтай дуусгаж, САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛОЛ, ХЭЛЦЭЛ ХИЙЖ тохиролцох ажлыг зэрэгцээ байдлаар шуурхай зохион байгуулах үүрэг өглөө.
Мөн таван толгой, нарийн сухайт, шивээ овоо-гийн нүүрсний ордуудад үйл ажиллагаа явуулж буй 10 аан-ээс энержи ресурс , хангад эксплорейшн, өсөх зоос , саус гоби сэндс 4 холбогдох мэдээллээ ажлын хэсэгт ирүүлсэн байна.
Бусад 6 нь ширээний ард за гэчихээд таг сураггүй. Төр өөрт байгаа мэдээллээ хувийн хэвшлээс шаардаж хүндрэл учруулахгүй, тэдэнд хүндэтгэлтэй хандаж , ард иргэддээ баялгийн өгөөжийг авчрах хэлцэл-ийг шуурхайлахад анхаарсаар байтал ингэж эс үйлдлээр цаг хожиж, асуудлыг удаашруулж буй нөхөдтэй хуульд заасан хариуцлагын хэл-ээр хатуу ярихаас өөр аргагүй болно шүү гэдгийг сануулъя.
Баялгийн амтыг ард түмэндээ авчрах хэлцэл олон нийтэд ил тод явагдана. Энэ ажилд шалтаг заан саад учруулахыг хүлцэхгүй.