Үйл явдал1 мин унших
Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын явц 82 хувьтай үргэлжилж байна

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан.

Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн билээ. Ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн юм.

Өнөөдрийн байдлаар далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажлын нийт явц 82 хувьтай үргэлжилж байна.
Сэтгүүлч Info
