Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Япон улсаас ирсэн 25 сайн дурын ажилтныг өнгөрөгч Пүрэв /2025.08.07/ хүлээн авч уулзлаа.
Залуус УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн урилгаар Булган аймагт ирсэн бөгөөд 7 хоногийн турш нийгмийн сайн дурын ажил хийхээр төлөвлөж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь “Булганы сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Залуусын хөгжил” санаачилгатай уялдаж байгаа юм.

Япон Монгол залуусын сайн дурын ажил 2019 оноос хойш 5 дахь удаагаа амжилттай үргэлжилж байгаа бөгөөд энэ жил Булган аймгийн соёл амралтын хүрээлэнд Open mic талбай тохижуулах ажил 4 дэх өдрөө үргэлжилж байна.