Үйл явдал1 мин унших
Монгол-Солонгосын Стратегийн IV форум болж байна

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Энэхүү формумын хүрээнд цаашдаа ногоон хөгжил, байгаль хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулахад туршлага солилцох, Инноваци, стартап бизнесийг дэмжихэд хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар хамтран ажиллах, Залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын туршлагаа солилцох зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх бүрэн боломжтой талаар дурдаж байна.

Энэ үеэр
Монголын макро эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчны тухай,
Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага,
“Тэрбум мод” Үндэсний хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт,
Шороон болон элсэн шуурганаас үүдэлтэй хөрсний доройтлын эсрэг экологийн нөхөн сэргээлт хийхэд тулгарч буй бэрхшээл, сургамж,
Хөвсгөл аймгийн эрчим хүчний эх үүсвэрийн өнөөгийн нөхцөл болон цахилгаан хангамжийн тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэмжээ нь буурч буй Солонгосын мөнх ногоон шилмүүст ой мод болон дасан зохицох арга хэмжээ,
Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед шаардагдах экологийн нөхөн сэргээлт гэсэн сэдвээр хоёр улсын төрийн захиргааны төв байгууллага болон их сургуулийн судлаачид, эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлнэ.