Онцлох мэдээ1 мин унших

Х.Нямбаатар: Хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэл бууруулах хүрээнд хэд хэдэн уулзварыг олон түвшний уулзвар болгоно

Х.Нямбаатар: Хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэл бууруулах хүрээнд хэд хэдэн уулзварыг олон түвшний уулзвар болгоно

Хотын дарга Х.Нямбаатар Хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэл бууруулах хүрээнд хэд хэдэн уулзварыг олон түвшний уулзвар болгохоо өнөөдөр /2025.08.11/ олон нийтэд мэдэгдлээ.

Х.Нямбаатар: Хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэл бууруулах хүрээнд хэд хэдэн уулзварыг олон түвшний уулзвар болгоно

Тухайлбал, Баруун дөрвөн зам, Саппоро, Гэсэр сүм, МИС, “Монос”, Баянбүрд, 32-ын тойрог, Зүүн дөрвөн зам зэрэг ачаалал ихтэй 18 байршилд олон түвшний уулзварыг шат дараатай хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Тэрбээр “Нэн тэргүүнд баруун талд хамгийн их ачаалал авч байгаа “Монос”-ын уулзвар мөн МИС-ийн уулзварыг олон түвшний болгох зураг төслийн ажлыг Хот төлөвлөлт, судалгааны институт боловсруулж, хөдөлгөөн зохион байгуулалтын эскиз зураг гарган, холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байна” гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Орчны тохижилт, дэд бүтэцХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2009