Үйл явдал1 мин унших
Хүүхдийн сэргээн засах шинэ төвийн барилгын ажлын явц 70 хувьтай байна

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2025.08.12/ хийсэн мэдээлэлдээ шинээр баригдаж буй хүүхдийн сэргээн засах төвийн талаар ийн ярилаа.
Тэрбээр "Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвд жилд 600 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг гэсэн мэдээлэл бий. Эдгээр хүүхдүүдээс гадна уг төвөөр үйлчлүүлэх хэрэгцээ шаардлагатай хүүхэд олон бий тул өнгөрсөн жилийн зун Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 5 шард 80 ортой сэргээн засах төвийн барилгын ажлыг эхлүүлсэн.

Өнөөдөр барилгын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Шинэ төв ашиглалтад орсноор жилд нийтдээ 3200 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэнэ. Тиймээс зөвхөн эмнэлгийн барилга бариад орхих бус эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь бэлтгэж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


